Tampax logo

Always Ариун цэврийнхэрэглэлд юу байдаг вэ?

Өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүндээ юу байдгийг мэдэхийг хүсдэгийг тань Always бид ойлгож байна. Тийм ч учраас бид танд хэрэгтэй мэдээллийг хүргэх, таны хувьд зөв бүтээгдэхүүнийг сонгоход туслах үүргийг хүлээдэг билээ.

Манай Always ариун цэврийн хэрэглэл нь бүсгүй Таны биед тав тухыг мэдрүүлэхээр мөн давхар хамгаалалтыг өгөхөөр загварчлагдсан байдаг. Манай бүтээгдэхүүнүүдийн бүтэц ба бүрэлдэхүүн хэсэг бүрийн зорилгын тухай бүрэн тайлбарыг доороос үзнэ үү.

Хэрэв танд асуулт байвал манай Асуулт&Хариултын хэсгийг үзэх эсхүл бидэнд зурвас илгээнэ үү.

Always-н бүтээгдэхүүнүүд аюулгүй юу?

Тийм ээ, манай ариун цэврийн хэрэглэлүүд болон өдөр тутмын хэрэглэлүүд нь аюулгүй бөгөөд сая сая эмэгтэйчүүд өдөр тутамдаа хэрэглэдэг. Хэрэглэгч Таны аюулгүй байдал нь бидний хийдэг бүхний гол цөм учраас эмч, их сургуулийн эрдэмтэд, эрүүл мэндийн байгууллагуудын үнэлгээ зэргээр манай бүтээгдэхүүнүүд сайтар туршигддаг. Бүтээгдэхүүнийгэрэглэхийн өмнө, ариун цэврийн хэрэглэлийн материалын үйлдвэрлэлийн явцад 1800-с илүү тооны чанарын туршилтыг зохион байгуулдаг. Жил тутамд бие даасан лабораториуд манай хэрэглэлүүд ба тэдгээрийн бүрэлдэхүүн хэсгүүд дээр 20,000 - с илүү тооны туршилтыг хийдэг. Цаашлаад, Always нь (Always Ультра, Always Шөнийн, Always Эмзэг арьсны) Арьсны Эрүүл Мэндийн Холбооноос ‘Арьсны эмч нараар магадлан итгэмжлэгдсэн’ гэсэн зөвшөөрлийг хүртсэн бүтээгдэхүүн юм.

Always Хэрэглэл арьсыг тань цочроох болов уу?

Үгүй ээ, манай хэрэглэлүүд арьсанд цочроо өгөх ёсгүй билээ. Манай бүх бүтээгдэхүүнүүд ашиглахад аюулгүй гэдгийг баталгаажуулах аюулгүй байдлын сорилтуудаар дамждаг. Аюулгүй байдлын үнэлгээний нэгэн жишээг эндээс үзэж болно.

Үнэртэй хэрэглэлүүд аюулгүй юу? Цочроо үзүүлж, тэр доор загатнуулаад байхгүй байгаа?

Таны аюулгүй байдал бидний хийдэг бүхний гол цөм байдаг, тиймээс манай үнэргүй хэрэглэлүүд болон өдөр тутмын хэрэглэлүүдийн адилаар, үнэртэй бүтээгдэхүүнүүд маань хэрэглэхэд мөн аюулгүй байдаг. Бид үнэртэй бүтээгдэхүүнүүд дэх үнэртэнг цочроо өгдөггүй, ариун цэврийн хэрэглэлэлд ашиглахад загатнуулахгүй материалыг сонгодог. Үүнээс гадна, манай хэрэглэл ба өдөр тутмын хэрэглэлд ашигладаг үнэртэн нь үнэртэний аюулгүй байдлын тал дээр дэлхийд тэргүүлдэг байгууллага болох Олон Улсын Үнэртэний Холбооноос тогтоосон аюулгүй байдлын хатуу чанд стандартыг хангадаг. Бид үнэргүй бүтээгдэхүүнүүдээ үнэргүй бүтээгдэхүүн ашиглахыг илүүд үздэг эсвэл үнэртэнд мэдрэг байж болох тэдгээр хүмүүст зориулан санал болгодог.

Яагаад танай хэрэглэлүүд 100% даавуугаар хийгддэггүй юм бэ?

Манай бүх бүтээгдэхүүнүүд нь юугаар хийгдсэнээс үл хамааран аюулгүй байдлын болон үр дүнтэй байдлын стандартад нийцдэг. Эмэгтэй хүн бүрийн сарын тэмдэг нь ялгаатай байдаг, тиймээс ч бид бүтээгдэхүүний сонголтыг олгож байгаадаа итгэлтэй байдаг. Иймд бид Always “Эмзэг Мэдрэмтгий” гэсэн бүтээгдэхүүнээ найдвартай энгийн найрлагаар хийсэн хэрэглэлийг хүсдэг эмэгтэйчүүдэд зориулан бүтээсэн билээ. Эрсдэл гаргах хэрэггүй, Эмзэг Мэдрэмтгий гэсэн бүтээгдэхүүн нь будагч бодис, үнэртэн, хлорын цайруулагчгүй энгийн найрлагуудаас бүрдсэн байдаг нь Always-г найдвартай,тав тухтай болоод давхар хамгаалалттайгаар Танд санал болгодог.

Хэрэглэлд хлорын цайруулагч байдаг уу?

Үгүй, Always Эмзэг Мэдрэмтгий гэсэн хэрэглэл нь хлор ордоггүй процессоор ариутгагддаг мөн манай үндсэн бүтээгдэхүүнүүд нь хлоргүй ариутгалын процессыг ашиглан ариутгагддаг. Дээрхи Хоёр процесс нь адил аюулгүй билээ.

Яагаад хэрэглэлд цайруулалт хийдэг вэ?

Манай бүтээгдэхүүн дэх целлюлок утсыг ариутгах хлоргүй үндсэн процессыг ашигладаг. Ариутгал нь байгалийн хольцыг арилгаж, утсыг үйлдвэрлэлд зориулан бэлэн болгож цэвэрлэдэг. Утсыг цайруулах нь энэ процессын үр дүн бөгөөд, албаар хийдэг зүйл биш юм. Always Эмзэг Мэдрэмтгий хэрэглэл нь целлюлоз утсыг БҮРЭН ХЛОРГҮЙ, гидрогений хэт исэл ашиглан альтернатив аргаар ариутгадаг сонголтыг санал болгодог.

Танай хэрэглэлд хортой будагч бодис байдаг уу?

Үгүй, байхгүй. Манай зарим хэрэглэлд ашигладаг өнгө оруулагч нь эрдэмтэд, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид ба эрх бүхий байгууллагуудаар сайтар туршигдаж, хэрэглэхэд аюулгүй хэмээн батлагдсан байдаг.

Танай бүтээгдэхүүн аюулгүй гэдгийг яаж батлах вэ?

Та итгэж болно, манай шинжлэх ухаанд суурилсан үнэлгээний процесс нь манай бүтээгдэхүүнийг ашигладаг эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг батлах зорилготой. Зөвхөн шинжлэх ухаанд суурилсан аюулгүй байдлын стандартыг хангасан материал ба бүтээгдэхүүнүүд л зах зээлд гарч болдог. Цаашлаад, бид өөрсдийн үнэлгээг эрдэмтэд, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид, эрх бүхий байгууллагуудтай хуваалцаж, манай бүтээгдэхүүнийг хэрэглэхэд аюулгүй болохыг баталдаг. Манай аюулгүй байдлын процессын талаар илүү их мэдээллийг авах бол, энэ вэбсайтыг үзнэ үү.

Манай аюулгүй байдлын талаарх амлалт

Always нь бүх бүтээгдэхүүнээ аюулгүйн стандартыг чанд хангасан байхыг батлах үүргийг хүлээдэг. Түүнчлэн, өөрсдийн аюулгүй байдлын үнэлгээ ба орц найрлагыг манай бүтээгдэхүүнийг өөрсдийнхөө арьсны аюулгүй байдлын шаардлагаар туршдаг бие даасан шинжээчдээр хянуулах нь чухал гэдэгт бид итгэдэг. Тийм ч учраас бид Арьсны Эрүүл Мэндийн Холбооны “Арьсны эмч нараар магадлан итгэмжлэгдсэн” гэсэн зөвшөөрлийг хүртсэндээ ихэд бахархалтай байдаг билээ.

Арьсны Эрүүл Мэндийн Холбооны Магадлан Итгэмжлэл

Арьсны Эрүүл Мэндийн Холбоо гэдэг нь хэн бэ?

Тэдний хэлдэгчлэн: “Арьсны Эрүүл Мэндийн Холбоо нь дэлхий даяарх бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ ба брэндүүдэд мэргэжлийн арьсны эмчийн магадлан итгэмжлэлийг олгодог.” эрүүл мэндийн байгууллага юм. Бүтээгдэхүүн тус бүрийг нэг бүрчлэн арьсанд аюулгүй болохыг нь баталгаажуулдаг нь бид Хэрэглэгчиддээ тэдний хийсэн сонголтондоо итгэлтэй байхад нь тусалдаг.

Мөн бид арьсны чиглэлийн хандивын ажиллагаа, сайн дурын үйл ажиллагааг өөрсдийн хийж буй ажлаараа дэмжихдээ бахархалтай байдаг.

https://www.skinhealthalliance.org/about-us/

Always (Always Ультра, Always Шөнийнх, Always Мэдрэмтгий) нь Арьсны Эрүүл Мэндийн Холбооны “Арьсны эмч нараар магадлан итгэмжлэгдсэн” гэсэн зөвшөөрлийг хүртсэн билээ.

Арьсны Эрүүл Мэндийн Холбооны Магадлан Итгэмжлэл гэдэг нь юу гэсэн үг вэ?

‘Арьсны Эрүүл Мэндийн Холбооны арьсны магадлан итгэмжлэлийн лого нь манай бүтээгдэхүүн арьсны аюулгүй байдлын цогц шаардлагыг хангасан гэдгийг батлах баталгаа юм. Эдгээр шаардлагуудыг үйлдвэрлэгч эсвэл брэнд тогтоодоггүй, харин тэдгээрийг манай тэргүүлэх зэргийн бие даасан арьсны мэргэжилтнүүд болон эрдэмтдийн баг баталдаг билээ.’ Жэймс Стэлли, Гүйцэтгэх менежер, Арьсны Эрүүл Мэндийн Холбоо

Илүү их мэдээллийг авах бол, та интернетээс үзэж болно:

Арьсны Эрүүл мэндийн Холбооны Вэбсайт - https://www.skinhealthalliance.org/

тэд хэн болох/юу хийдэг тухай видео: https://www.youtube.com/watch?v=NA-lr0UMxC4